Have a question?
Message sent Close

ДИЖИТАЛ ШИЙДЭЛ БА ХИЙМЭЛ ОЮУНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

“Дижитал шийдэл ба хиймэл оюуны хөгжлийн төв” нь нийгэм, эдийн засаг, боловсролын салбар дахь дижитал шилжилтийг хурдасгах, хиймэл оюун ухааны боломжийг ашиглан иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн хөгжлийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм.

Алсын хараа:

Иргэдийг дижитал эрин үед бэлтгэж, хиймэл оюун ухаан, дижитал технологийг ашиглан мэдлэгт суурилсан, инновацид тулгуурласан нийгмийг цогцлоох.

Эрхэм зорилго:

Тус төв нь хиймэл оюун ухаан, дижитал технологийг ашиглан иргэд, хүүхэд, залуучууд, мэргэжилтнүүдийг дижитал эрин үеийн амжилттай төлөөлөгч болгон бэлтгэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар шийдвэрлэх арга замыг түгээх зорилготой.

Үйл ажиллагааны чиглэлүүд:

Сургагч багш нарын товч танилцуулга:

Л.Эрдэнэсайхан (PhD) нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Мэдээллийн Системийн Менежментийн тэнхимийн ахлах багшаар ажилладаг. Тэрээр 2016 онд Япон Улсын Токүшима Их Сургуульд компьютерийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Мэдээллийн системийн үндэс, Объект хандалтат програмчлал, Интернэт бизнес хэрэглээ, Хүн ба компьютерын харилцааны хичээлүүдийг заадаг. Боловсролын технологи (EdTech), Хиймэл оюун ухаан, Цахим засаглал, Хэрэглэгчийн туршлагын дизайны чиглэлээр судалгааны ажил хийдэг. Судлаачийн профайл: https://scholar.google.com/citations?user=eo5bCwsAAAAJ&hl=en

Д. Хулан (МВА) нь Дижитал шийдэл ба хиймэл оюуны хөгжлийн төвийн гүйцэтгэх захиралаар ажилладаг. Мөн тэрээр 2016 оноос эхлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн (СЭЗИС) Мэдээллийн системийн менежментийн тэнхмимд багшаар ажиллаж байгаа бөгөөд оюутнуудад Програмчлалын хичээлүүд, Системийн шинжилгээ зохиомж, Өгөгдлийн шинжилгээний хичээлүүдийг заадаг. Д.Хулан нь IT салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай ба боловсролын болон бизнесийн салбарын програм хангамж хөгжүүлэлтийн төслүүдэд системийн шинжээч, зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд “Хиймэл оюун ухааныг боловсролд болон бизнест ашиглах нь” гэсэн хичээлийг бизнесийн байгууллагын мэргэжилтнүүд, багш нарт амжилттай зааж, тэдний дижитал ур чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна.